Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
2 “ФИЗИКИЙН СУУРЬ ҮНДЭС” ЗОРИЛТ
“Физикийн суурь үндэс ” гэсэн ойлголтын хүрээнд дунд сургуульд үзэж судалсан суурь мэдлэгт  тулгуурлаад өдөр тутмын ахуй амьдрал болон нийгмийн амьдралын харилцаа холбоог физикийн шинжлэх ухааны үүднээс тодорхойлох замаар зарим нэг биесийн хөдөлгөөн болон олон төрлийн физик үзэгдэл, энергийн талаарх өмнөх мэдээлэл, мэдлэгээ баталгаажуулж, зорилтот мэдлэгтэй болохын тулд ажиглалт, сорилт туршилт хийх аргаар  физикийн шинжлэх ухааны салбарт судалгаа, эрэл хайгуул хийх, арга барил эзэмшихийн зэрэгцээ физикийн суурь ухагдахуун ▪ хууль, бусад шинжлэх ухааны салбарт физикийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг  ойлгуулж, шинжлэх ухааны мэдлэг олгож, мэдлэг төлөвшүүлэх чадвар бүхий шинжлэх ухааны голлох салбарын нэг  юм гэдгийг мэдрүүлэх .
“Физикийн суурь үндэс ” гэсэн бүлгийг  судлуулах гол зорилго нь, сурагчдад өдөр тутмын ахуй амьдрал болон нийгмийн амьдралын харилцаа холбоог физикийн шинжлэх ухааны үүднээс тодорхойлох замаар зарим нэг биесийн хөдөлгөөн болон олон төрлийн физик үзэгдэл, энергийн талаарх өмнөх мэдээлэл, мэдлэгээ баталгаажуулж, зорилтот мэдлэгтэй болохын тулд ажиглалт, сорилт туршилт хийх аргаар  физикийн шинжлэх ухааны салбарт  судалгаа, эрэл хайгуул хийх, арга барил эзэмшихийн зэрэгцээ физикийн суурь ухагдахуун хууль, бусад шинжлэх ухааны салбарт физикийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг  ойлгуулж, шинжлэх ухааны мэдлэг олгож, мэдлэг төлөвшүүлэх чадвар бүхий шинжлэх ухааны голлох салбарын нэг  юм гэдгийг мэдрүүлэх . “Өдөр тутмын ахуй амьдрал болон нийгмийн амьдралын харилцаа холбоог физикийн шинжлэх ухааны үүднээс тодорхойлох замаар зарим нэг биесийн хөдөлгөөн болон олон төрлийн физик үзэгдэл, энергийн талаарх өмнөх мэдээлэл, мэдлэгээ баталгаажуулж” гэсэн агуулгын хүрээнд сурагчдад физикийн шинжлэх ухаанаар дамжуулан тэдний ахуй амьдрал болон нийгмийн амьдралын харилцан хамаарлыг мэдрүүлж, тухайн биесийн хөдөлгөөнөөр дамжуулан бидний эргэн тойронд байгаа бүх юмс үзэгдлүүдэд энерги үйлчилж байдаг гэдгийг ойлгуулж, юмс үзэгдлийн мөн чанарыг физикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах тэдэнд анхны зөв сэдлийг төрүүлэхийг зорьж буй хэрэг юм. 
   Физикийн шинжлэх ухааны хичээлээр үзэж судалж байгаа бүхий л судлагдахуун нь физикийн шинжлэх ухаанаас бусад төрлийн бүхий л шинжлэх ухааны үндэс суурь болохын зэрэгцээ бидний оршин буй дэлхий, амьдрал ахуй болон нийгмийн амьдралын нэг хэсэг болсон техник технологитой салшгүй холбоотой бөгөөд техник технологи хурдацтай хөгжиж буй орчин үед хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах, аюулгүй зөв амьдрахад физикийн шинжлэх ухааныг сайтар судалж чадвал бүхий л юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөв ойлгож, зөв дүгнэлт гаргахад тусална гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаас амьдралд тохиолдож байгаа бүх юмс үзэгдлийн мөн чанарыг өөрт тохирсон аргаар нээн таньж, шинжлэх ухааны
олон талын мэдээлэл цуглуулж шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
“Зорилтот мэдлэгтэй болохын тулд ажиглалт, сорилт туршилт хийх аргаар  физикийн шинжлэх ухааны салбарт судалгаа, эрэл хайгуул хийж” гэсэн агуулгын хүрээнд сурагчдад физикийн шинжлэх ухааны мөн чанарыг зөв таньж мэдэхийн тулд тэдэнд сорилт туршилт хийх, таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадварыг төлөвшүүлж, өөрсдөөр нь аливаа асуудлыг үнэн зөв бодитой шийдвэрлэх , асуудлын голыг нь шийдвэрлэх мэдлэгийн сорилт туршилт хийх, ажиглалт хийх аргаар төлөвшүүлэх боломжтой.
Ингэснээр физикийн шинжлэх ухаанаар дамжуулан эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн дүгнэхийн тулд туршилт хийх аргад суралцуулж, өөртөө зорилтот мэдлэг бүтээх чадвар эзэмшүүлэх нь чухал.
 “Физикийн суурь ухагдахуун ▪ хууль, бусад шинжлэх ухааны салбарт физикийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг  ойлгуулж, шинжлэх ухааны мэдлэг олгож, мэдлэг төлөвшүүлэх” гэсэн агуулгын хүрээнд ажиглалт бүхий сорилт туршилтаар дамжуулан физикийн суурь ухагдахуун ▪ хууль, бусад шинжлэх ухааны салбарт физикийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг ойлгуулж, шинжлэх ухааны мэдлэг олгож, мэдлэг төлөвшүүлэхийг зорилт болгох. Физикийн шинжлэх ухааны үндэс суурь болсон гол ухагдахууныг эзэмшүүлэх зорилго тавьсан. Энд хамгийн чухал нь физикийн нэр томьёог тэр хэвээр нь зүгээр нэг цээжлүүлэх биш, гол агуулгыг нь ойлгуулах, сорилт туршилтаар дамжуулан амьдралыг үнэнээр ойлгох чадвар эзэмшүүлэх нь хамгийн чухал. Тиймийн тулд нэг дор болж буй хэд хэдэн үзэгдлийг бодитоор нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, түүнийг мэдрэх чадвар эзэмшүүлж, хамгийн чухал нь физикийн шинжлэх ухааны сэтгэлгээгээр ухагдахууны мөн чанар хуулийг ойлгуулах нь хамгийн чухал асуудал юм.
“Шинжлэх ухааны мэдлэг олгож, мэдлэг төлөвшүүлэх чадвар бүхий шинжлэх ухааны голлох салбарын нэг  юм гэдгийг мэдрүүлэх . ”гэсэн агуулгын хүрээнд байгалийн шинжлэх ухааны “суурь суусан судлагдахуун” буюу “Физикийн суурь ухагдахуун ” нь онцлох шинжлэх ухааны нэг учраас сурагчдад физикийн суурь ухагдахуун ▪ хууль зэргийг сайтар ойлгуулж, цаашид нийгмийн  амьдралд мөрдлөг болгох, түүнээс суралцах чадварыг эзэмшүүлэхийг зорьсон болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats